Эрээн хотод коронавирусний тохиолдол бүртгэгдсэний улмаас БНХАУ хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан. Энэ цагт зарим хүнсний бараа бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногооны хомсдол үүсч үнийн хувьд тэнгэрт хадаж, эм эмнэлгийн хэрэгслүүд тасалдах нөхцөл үүссэн. Үүнд засгийн газар яаралтай зохицуулалтуудыг хийж эхэлсэн. Тодруулбал, төмөр замаар дамжуулан хомсдолд орсон бараа бүтээгдэхүүнүүдийг импортлож эхлээд байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар худалдааны төв, захуудад нарийн ногооны хангалт, үнэ ханш ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Нарийн ногооны үнэ 5 000-10 000₮-өөр буурлаа.
"Дэнжийн 1000" худалдааны төвд
Чинжүү 1кг нь 15 000-18 000 төгрөг хүртэл өссөн бол одоо 10 000 төгрөгөөр худалдаалж байна.
Өргөст хэмх 1 кг нь 15 000-20 000 төгрөг байсан бол одоо 8 000 төгрөгөөр худалдаалж байна.
Брокли 1 кг нь 20 000 төгрөг байсан бол одоо 12 000 төгрөг болжээ.
Бууцай 1 кг нь 22 000 төгрөг байсан бол одоо 12 000 төгрөг
Улаан лооль 1 кг нь 12 000 төгрөг байсан бол одоо 8 000 төгрөг
Үрлэн лооль жижиг 1 кг нь 15 000-20 000 төгрөг байсан бол одоо 10 000 төгрөг
Цэцэгт байцай 1 кг нь 22 000 төгрөг хүртэл өссөн бол одоо 15 000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин "E-mart" худалдааны төв дэх нарийн ногооны үнэ ханш
Чинжүү/Испани/ 1кг нь 12 500₮
Өргөст хэмх 1 кг нь 9 900₮-13 990₮ /Сортоос хамаарна/
Брокли 1 кг нь 15 000₮
Улаан лооль/Испани/ 1 кг нь 9 900₮
Үрлэн лооль жижиг/Испани/ 1 кг нь 11 300₮
"Бөмбөгөр" худалдааны төвд
Чинжүү 1кг нь 10 000₮
Өргөст хэмх 1 кг нь 8 000₮-10 000₮-өөр худалдаалж байна.
Брокли 1 кг нь 13 000₮
Бууцай 1 кг нь 12 000₮
Улаан лооль 1 кг нь 8 000₮-10 000₮
Үрлэн лооль жижиг 1 кг нь 10 000₮ төгрөг
Цэцэгт байцай 1 кг нь 15 000₮-өөр тус тус худалдаалагдаж байна.