Цаг үеийн мэдээ

ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улстай хийдэг нислэгийн маршрутуудаа сэргээжээ. Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх хуваарь гарсан аж.

Түүнчлэн манай улсын хамт Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика улсуудтай нислэг сэргээсэн ба Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүдэд тавьсан хязгаарлалтаа цуцалсан байна.