Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 16-ны өдрийн 12:40 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 23 км зам туулан 13:03 цагт очиход иргэн А-ийн “Кровн” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 16-ны өдрийн 18:47 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 1 км зам туулан 18:51 цагт очиход иргэн П-ын “Кровн” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.