Цаг үеийн мэдээ

Өнөөдөр их зохиолч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиож байна.

Монголын шинэ үеиийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч  Дашдоржийн Нацагдорж хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүнгалуутайн «Аяга» гэдэг газар тайж Дашдоржийн гэр бүлд төржээ.

Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 2021.11.11-ны өдөр Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд  УДЭТ-ын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн билээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Улсын драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Драмын улсын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэсэн түүхтэй.