Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 12,235.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,978.8 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,724.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,028.2 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өсөв.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал,

Уул уурхайн салбараас 3,495.2 тэрбум төгрөг буюу 28.6 хувь

Газрын тосны салбараас 164.6 тэрбум төгрөг буюу 1.3 хувь

Тусгай зөвшөөрлийн төлбөр 27.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь

Бусад орлого 36.4 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.

Мөн Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,915.3 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 3,495.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнд,

Зэс 2,197.8 тэрбум төгрөг

Нүүрс 708.0 тэрбум төгрөг

 Алт 192.0 тэрбум төгрөг

Төмөр 166.0 тэрбум төгрөг

Хайлуур жонш 96.1 тэрбум төгрөг

Цайр 91.7 тэрбум төгрөг

Бусад ашигт малтмал 43.6 тэрбум төгрөг

Мөн ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.