Цаг үеийн мэдээ

2021.11.19-ний өдрийн 12:00 цагийн орчим, "Улаан бүс" буюу  эмчлэн тусгаарлах байрны, эмнэлгийн тусгай хог хаягдлыг ачиж явсан Старекс маркийн автомашиныг Соната-7 маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарлаа.  

Соната-7 маркийн автомашины жолооч туслах замаас орж ирэхдээ хурд хэтрүүлэн, урсгал сөрж орж ирснээс осол гарах шалтгаан болжээ. Улмаар "Ковид-19"-ийн эмчлэн тусгаарлах байрны тусгай хог хаягдлыг ачиж явсан автомашин замаас гарч, замын тусгай хаалт машины эд ангид сүлбэгдсэн байсан юм. 

Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн болон эмнэлгийн зориулалттай автомашинд нэг секунд ч алт шиг үнэтэй. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй зарим ухамсаргүй жолооч нарт энэ асуудал хамааралгүй мэт байдаг бололтой. 

Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж "103"-ын механикчийн өгсөн мэдээллээр хууль журмандаа энэ талаар дурдсан байдаг ч бодит амьдрал дээр хэрэгжих нь ховор, өмнө хэд хэдэн ч удаа эмнэлгийн тусламжийн машин осолд өртөж байсныг хэлж байлаа.