Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, туул гол орчимд гэр бүлээрээ амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчин нэгээр нэмэгдэж байна. Тухайлбал АСЕМ вилла хотхоны урд, Туул голын эрэг дагуух орчинг тохижуулж байгаа бөгөөд 250м2 явган хүний зам, авто зогсоол, саравч гэх мэт иж бүрэн ажлууд хийгдэж байна.

Тус хавь нь Нийслэлчүүд төдийгүй дүүргийн иргэдийн зорин очих газрын нэгээр нэрлэгддэг учраас ийнхүү тохижилтын ажлыг эхлүүлсэн гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.