Цаг үеийн мэдээ

Дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гараагүй ч иргэдийн хүсэлтээр вакцинд хамруулж байгаа талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.

Тэрбээр "Монгол Улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй ч гадаад, улс оронд зорчиж байгаа иргэдээс маш их хүсэлт ирж байна.

 АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа" гэв.