ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.23/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 525 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
8127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 15.100 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 21-80+ насны 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,885 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.