Цаг үеийн мэдээ

Өмнөд Африкт коронавирусийн аюултай хувилбар бүртгэгджээ. Энэхүү хувилбар нь одоогоор Өмнөд Африк, Хонконг, Израиль, Ботсвана, Бельги гэх газруудаас илэрсэн байна.  

Уг шинэ хувилбарыг B.1.1.529 гэж нэрлэсэн бөгөөд вакцинд дарагдах боломж бага гэж эрдэмтэд үзжээ. 

B.1.1529 вирус дотроо олон төрлийн мутацийг агуулснаас гадна халдвар тархаах чадвар нь одоо байгаа вирусээс хэд дахин хүчтэй. 

Европын холбооны орнууд хилээ хааж эхэлсэн ба аль хэдийн дэлхийн 79 улс Өмнөд Африкт хилээ хаажээ. ДЭМБ-аас одоогоор уг хувилбарын 100 хүрэхгүй тохиолдлыг илрүүлсэн байна. ДЭМБ маргааш мэдээлэл хийх бөгөөд маш аюултай хувилбар эсвэл зүгээр сонирхол татахуйц хувилбар 2-ын аль нь гэдгийг зарлана.

Эх сурвалж: BBCNews