Цаг үеийн мэдээ

Коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” буюу аюултай ангилалд оруулжээ. Мөн уг хувилбарыг грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэсэн байна. Омикрон ДЭМБ-ын “variant of concern” ангилалд багтсан тав дахь хувилбар болж байна.

Омикрон нь халдварлах чадвар хамгийн өндөр бөгөөд өвдөөд эдгэрсэн хүмүүсийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Иймд ДЭМБ Дельта хувилбараас илүү аюул учруулж болзошгүй хувилбар болохыг анхаарууллаа. Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард Дельта хувилбарыг ДЭМБ “variant of concern” ангилалд нэмж байв. Европын Холбооны эрүүл мэндийн агентлаг ECDC шинэ хувилбарыг “маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлж байгаагаа өчигдөр зарлажээ.

Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Израиль, Ботсван, Хонконг, Бельги улсуудад илэрсэн байна.

Эх сурвалж: NYtimes