Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 486 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80+ насны 4 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1912 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6733 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 13.438 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,313 хүүхэд, 252 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2640

Хүндэвтэр-3124

Хүнд-860

Маш хүнд-109 хүн байна.

May be an image of text