Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ны 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан 5 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа. Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн  автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна хэмээн Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.