Цаг үеийн мэдээ

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:06 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:19 цагт очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх –Уул”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:40 цагт очиход иргэн С-ийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:22 цагт очиход иргэн С-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 47 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчип 3.5 км замыг туулан 16:36 цагт очиход тус гудамжинд /эзэн тодорхойгүй/ 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 38 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Д-ийн 6х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаанчулуут” 5 дугаар багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 21:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:32 цагт очиход иргэн М-ийн 10х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшингийн галлагааны өрөө шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 19 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 03:25 цагт очиход иргэн М-ийн 2х4, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т/ “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 23:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:32 цагт очиход аймгийн төвөөс Уулбаян сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар