Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны 5 давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ 5 давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар