Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймгийн Чойр хотноо энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Усанд сэлэлтийн мастерсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын баг тамирчид амжилттай оролцож, 8 алт, 5 мөнгө, 1 хүрэл буюу нийт 14 медалийг хүртлээ.

 Тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны орлогч дарга, дэд хурандаа Н.Үербаатараар ахлуулсан 7 тамирчин оролцсноос дэд хурандаа Н.Үербаатар алт, 2 мөнгө, “Аврагч” БТТСХ-ны өвлийн усан сэлэлтийн тамрчин,  ахлах дэслэгч Ш.Даваадорж 4 алт, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр 2 алт, 2 мөнгө, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн тасгийн дарга, ахлах дэслэгч Г.Уртнасан алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Энэ үеэр “Аврагч”биеийн тамир-техник спорт хорооны өвлийн усан сэлэлтийн тамирчин,  ахлах дэслэгч Ш.Даваадоржийг Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж  Олимпийн хорооны “Алтан-Очир” одонгоор шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.