Цаг үеийн мэдээ

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшиллоо.

Өмнөх шүүх хурлаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн буюу өнөөдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

Харин өнөөдөр шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таны сурталчилгаа