Цаг үеийн мэдээ

Дотуур байрны сурагчдын амьдарч, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг дээдэлсэн, тэдний сэтгэл хангалуун, амжилттай сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн  суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартад Дархан-Уул Аймаг -ийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Гүндэгмаа болон А.Мягмаржаргал тэргүүтэй албаныхан /2021 оны 11 дүгээр сарын 29, 30/-ны өдрүүдэд Шарын гол, Хонгор, Орхон сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

Тус ажлын хэсгийнхэн хяналт шалгалтын хүрээнд дотуур байрны орчинд тавих шаардлага, дотуур байрны үйлчилгээ, цэвэрлэгээ ариутгал, аюулгүй байдал зэрэгт хяналт тавихын зэрэгцээ дотуур байрны багш ажилчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн зүйл заалтыг танилцуулсан юм.  

Хяналт шалгалтын ажил үргэлжлэн Дархан сумын Политехникийн коллежуудын дотуур байр болон Оюуны ирээдүй цогцолбор сургууль, 12 дугаар сургуулийн дотуур байруудад явагдах юм.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people and indoor