Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдол бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Австри, Дани, Испани, Португалд зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Шинэ хувилбарын тохиолдол гарч байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд гадаадын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна.

Иймд халдвар авахгүй байж, бусад улсад очоод тусгаарлалтад орж болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэн онц шаардлагагүй бол гаднын улсуудад, тэр дундаа халдвар илэрсэн гаднын улсуудад зорчих, дамжин өнгөрөхгүй байхыг УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас зөвлөж байна.

 

Таны сурталчилгаа