Цаг үеийн мэдээ

Америкийн Монгол судлалын төв, Монгол Улсын Үндэсний номын сангийн хамтран зохион байгуулсан "Каталогжуулалт нийтийн үйлчилгээ" каталогийн номын санчдад зориулсан мэргэжлийн цуврал сургалт 2021 оны 11 сарын 1-нээс 29-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Cургалтыг Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ, АНУ-ын Колумбын Их Сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, дэд профессор Д.Энэрэл нар удирдаж явууллаа.

Сургалтын хүрээнд MARC-ийн үндсэн ойлголтууд, RDA стандарт, галиглал, Сэдвийн нэр томьёоны талст хэрэглээ (FAST), Дьюигийн аравтын ангилал (DDC), Нэрийн Баталгаажуулсан Бүртгэл (NAR) зэрэг каталогжуулалтын нарийн асуудлуудыг 2 сургагч багш тайлбарлаж оролцогчидтойгоо хамтран олон төрлийн ном каталогжуулах дадлага хийсэн. Мөн каталогижуулалтын нэр томьёог монголоор журамлах тухай хэлэлцэж сургалтын явцад гарсан саналуудыг Соёлын Яам, Үндэсний Номын Сан, Хэвлэлийн компаниуд зэрэг холбогдох газруудад хүргүүлэх шийдэлд хүрээд байна.

Сургалтанд Улаанбаатар хот, аймаг орон нутгийн бүх төрлийн номын сангийн төлөөлөл 110 номын санч, мэргэжилтэн оролцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд бид уг сургалтын бичлэг, холбогдох материалуудыг АМСТ-ийн сургалтын studymongolia.org платформд байршуулж номын санч, мэргэжилтнүүдэд нээлттэй хүргэж байна.

Таны сурталчилгаа