"Даян" бөхийн дэвжээнээс МҮБХ-нд албан бичиг ирүүлжээ.
Хүсэлт гаргах тухай
"Манай “Даян” дэвжээ нь Монголын үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлж буй Монгол бөхийн өв, соёл, уламжлал, дэг жаягыг авч үлдэх, хойч үедээ уламжлуулан үлдээх, үндэсний бөхийн барилдааны шударга өрсөлдөөнийг сайжруулах, нийгэмд бий болоод байгаа сөрөг хандлагыг зөв болгох бодлогын хүрээнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны барилдааны дүрмийн 7.3 дахьт хэсэгт заасан допингийн шинжилгээ авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна гэсэн заалтыг дэмжиж байна.
Даян бөхийн дэвжээний зүгээс тамирчдыг Монголын Үндэсний Бөхийн Холбооны хяналт дор шинжилгээнд хувийн зардлаар тогтмол хамрагддаг байхыг бусад бөхийн дэвжээ болон спорт хороодыг уриалж байна. Эс бөгөөс Даян дэвжээний зүгээс Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагдаж байгаа заал, танхимын барилдаан болон бэлтгэлийн явцын сэргээшийн шинжилгээг авахад санхүүгээр дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд албан бичгийн хариуг авах хүсэлтэй байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хэрэгжүүлж буй Монгол бөхийг хөгжүүлэх бүх бодлогыг дэмжиж байгааг хүлээн авна уу"
“Даян” дэвжээний тэргүүн Д.Дагвадорж