Цаг үеийн мэдээ

Ардчилсан нам өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа, үндэсний аянг 4 удаа зохион байгуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн чуулган хараахан хийгдэж амжаагүй байсан. Тийм учраас энэ удаа Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы гол зорилго нь өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд намын гишүүд, анхан дунд шатны байгууллагуудын оролцоо, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох, нөхцөл байдлыг хангах юм.

1206 хүн уг чуулганд оролцож байна. Үндсэн 3 том илтгэл тавигдана, салбар 4 мэдээлэл, илтгэл тавигдана. Уг чуулганы үеэр нэгдүгээрт улстөрийн намын тухай хуулийн төслийг танилцуулна. Хоёрдугаарт АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг танилцуулна. Гуравдугаарт өнөөдөр үүсээд байгаа нөхцөл, байдлын хүрээнд хүний эрхийн асуудлыг онцгойлж тавих юм. 

Таны сурталчилгаа