“ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалт амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Буянаагийн Ган-Очир: “Ардчилсан нам ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалтыг бид тогтмол зохион байгуулж, гэр хорооллын иргэдтэйгээ санал солилцож хэрхэн амьдрах орчноо сайжруулж болох талаар мэргэжлийн хүмүүстэй уулзуулхын зэрэгцээ шинэ технологийг иргэддээ хүргэдэг гүүр байхыг чухалчилна.
Ер нь Ардчилсан намын хувьд, бидний хувьд хамгийн гол ач холбогдол өгч, шийдэл эрэлхийлэх газар бол гэр хороолол. Гэр хорооллыг хяхаж хавчдаг бус, ад үздэг бус дэмждэг, хамтран хөгждөг болох нь бидний гол зорилго.
Уулзалт арга хэмжээ цаашид тогтмол зохион байгуулагдана. Та бүхэн идэвхтэй оролцоорой” гэлээ.