Цаг үеийн мэдээ

Монгол ардын намын 30-р их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг "жинхлэх" юм. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч  одоог хүртэл батламжлаагүй.

2021 оны 3-р сард тус намын их хурал товлогдож байсан ч намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилж байв. 

МАН-ын дүрэмд Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч дүрмийн 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга  гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заасан байдаг. Энэ дүрмийн дагуу Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон юм.

 

Таны сурталчилгаа