МАН-ын 30-р их хурал эхэллээ. 30-р Их хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрээр: "Эрхэм Монголчуудаа, Монгол орны 4-н зүг 8-н зовхисоос МАН-ын 278000-н гишүүдийг төлөөлж намын 30-р их хурлын төлөөлөгчөөр сонгондсон та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос 100-н жилийн тэртээ улс орны минь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан нэн хүнд цаг үед манай намын анхдугаар их хурал хуралдаж байсан. Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах явдал бол анхдугаар их хурлын гол зорилго мөн хэмээн тунхаглаж байжээ.
Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30-дахь их хурал ч дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна.
Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ноогдож байна.
Эрхэм журмын нөхөд өө 1921 онд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын эх орончид нэгдэн, Монголын улс төрийн ууган хүчин, Монгол ардын намыг үндэслэн байгуулжээ. Ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн, Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30 дугаар их хуралд босож хүндэтгэл үзүүлье" гэлээ