Цаг үеийн мэдээ

МАН-ын 30 дахь Их хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын тэргүүлэгчид Их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ. 

"Одоогийн байдлаар Их хурлаар нийт долоон тогтоол хэлэлцэж батлаад байна. Намын дүрэмд хэд хэдэн зүйл нэмэлтээр оруулсан. Тухайлбал ёс зүй, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох талаар намын дүрэмд нэмсэн” гэлээ. 

Дүрэмд: “МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно"гэлээ. Авлигын хэрэгт холбогдоод буй Н.Хаянхярваагийн асуудлыг хэрхэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад  

УИХ хурал дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  "Н.Хаянхярваа 30 хоногийн дотор амжин намаас түдгэлзэх хүсэлтээ өгөхгүй бол намын хяналтын хороо өөрөө хуралдаж түр хугацаанд намаас хасна" гэлээ. 

Таны сурталчилгаа