Цаг үеийн мэдээ

2021.12.12, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.12, Ням гараг

Наран ургах шингэх: 08.32-16.59

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.