Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд иргэнээс гар утсаа хулгайд алдаад  хулгайчийг барих явцдаа хутгалуулсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран шалгалтын ажиллагааг явуулахад ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун далдлах зорилгоор цагдаагийн байгууллагад худал дуудлага өгсөн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Амартүвшин мэдээллээ.