Цаг үеийн мэдээ

 Монголын хошин урлагийн мастер, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Б.Батзаяа таалал төгслөө. Тэрээр 1958 онд Улаанбаатар хотод төржээ.

    1978 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүүгийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн.

    Улсын Хүүхэд залуучуудын театр, Улсын циркт жүжигчнээр ажиллаж байгаад 1989 оноос  Хүүхэд, залуучуудын театраас өрх тусгаарлаж, Хошин урлагийн театрыг байгуулсан ба анхны тоглолтоо 1990 оны аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд хийжээ.

Тэрээр: 

    1974 он "Хөдөөгийн баясгалан"

    1975 он "Мартагдашгүй намар"

    1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" 

    1989 он "Сэрүүн дуганы мөхөл" 

    1992 он "Би харимаар байна" 

    1992 он "Найрын ширээний нууц" 

    1993 он "Монголын гурван өдөр" зэрэг кинонуудад тогложээ. Мөн

    1992 онд "Бэрсүүт жүрж"

    1994 онд "Ертөнцийн эзэнд тохиолдсон явдал" кинонуудыг найруулжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.