Цаг үеийн мэдээ

Агаарын чанарын индексээр Толгойт, Дамбадаржаа, Хайлаастад PM2.5 тоосонцрын бохирдол 10:00 цагийн байдлаар их байна. PM2.5 тоосонцор Толгойтод 286, Дамбадаржаад 235, Хайлаастад 211 буюу бохирдолтой байгаа бол Нисэх, МҮОНРТ орчимд бага бохирдолтой байна.

Харин Баянхошуу, Монгол газарт PM 10 тоосонцрын хэмжээ бага бохирдолтой хэмжээнд буюу 134, 108 байгаа юм.