Цаг үеийн мэдээ

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Лайт хаус хотхон баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 09:26 цагт гарч, 8 км замыг туулан 09:38 цагт очиход 18х10 метрийн хэмжээтэй баригдаж байгаа 1 давхар барилгын гадна хучлага шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран уулын-Өвөр” гэдэг газрын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:21 цагт очиход иргэн Э-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын “Орхироо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/-т Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 18 км зам туулан 11:58 цагт очиход иргэн Б-ийн “Синотрак” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:06 цагт очиход иргэн Х-ын 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 14:05 цагт ангиас гарч, 5 км замыг туулан 14:10 цагт очиход иргэн Д-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 14:33 цагт ангийн байрлалаас гарч, 3 км замыг туулан 14:37 цагт очиход тус байрны автомашины зогсоолд иргэн Г-ын эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 17:07 цагт ангийн байрлалаас гарч, 4 км замыг туулан 17:13 цагт очиход иргэн У-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11:10 цагт очиход иргэн Н-ын 20х4 метрийн хэмжээтэй барааны дэлгүүр шатаж байсныг 30 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 02:37 цагт ангийн байрлалаас гарч 3.5 км замыг туулан 02:43 цагт очиход иргэн М-ийн 7х4 метрийн хэмжээтэй нарийн боовны цехэд цахилгаан зуух шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 03:58 цагт ангийн байрлалаас гарч 2 км замыг туулан 04:03 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.               

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар