Цаг үеийн мэдээ

“Бадрах Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгсөн олон төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлдэг. Коронавирус цар тахлын тархалттай хүнд хэцүү энэ цагт өндөр хариуцлагатай ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлыг дэмжиж, Дорноговь аймгийн Онцгой байдлын Ерөнхий газар болон Эрүүл мэндийн төвд “Бадрах Энержи” ХХК-иас 13 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурын дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, ОБЕГ-т 9000 ширхэг, Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвд 2000 ширхэг, Сайншанд сумын Зүүнбаян багийн эмнэлэгт 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүргүүлээд байна.