Цаг үеийн мэдээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос МЭДЭГДЭЛ гаргалаа. 

Мэдэгдэл-д 

МҮЭ-ийн холбооны XXIII их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ цаг үед хууль хүчний байгууллагаас хуулийн хүрээнд үзлэг шалгалт хийж эхэлсэн нь МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, нэр бүхий хүмүүсийг нийгэмд буруугаар ойлгуулах, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Хууль хүчний байгууллагаас хийж буй үзлэг шалгалтыг далимдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэр хүндэд халдаж, нэр дэвшигчид бие биенээ шалгуулж байгаа мэтээр ойлгуулах оролдлого хийж байгааг ор үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

МҮЭ-ийн холбооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны алба