Цаг үеийн мэдээ

Шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 12 дугаар сарын 15-16 шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа Хар тамхитай тэмцэх газар болон Увс аймгаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгч, гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй, архины хамааралтай, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн хаяг, байршилд хяналт тавьж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, хохирогч, хүүхдийн аюулгүй байдлыг шалгажээ. 

Өнгөрсөн шөнө нийт 23 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүл, үр хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 22 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.