Цаг үеийн мэдээ

Хотын дарга асан Э.Бат-Үүлд  дөрвөн жилийн хорих ял оноолоо. Шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон. 

Баривлчлах үйл явцын өмнө Э.Бат-үүл өөрийн хүү Б.Чулуудайгаар дамжуулж хэвлэл мэдээлэл болон иргэдэд үг хэлүүлжээ. 

Тэрээр: "Хэрэг, хохирол хоёрыг надад зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Монголын ардчилал заавал ялна. Бид давж заалдана" гэжээ.