Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хууль бусаар сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодис тээвэрлэж явсан зэрэг нийт 23 зөрчил илрүүлжээ. 

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 58 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.