Цаг үеийн мэдээ

Узбекистаны Ташкент хотноо болж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн өргөлт өндөрлөлөө. 

Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, "Анахайм-2017", "Паттайя-2019" дэлхийн АШТ-ий хүрэл медальт, "Рио-2016" олимпын найм, "Токио-2020" олимпын дөрөвдүгээр байрын шагналт М.АНХЦЭЦЭГ хүчээ үзлээ.

Тэрээр түлхэлттэй өргөлт болон огцом өргөлтөөр тус бүрт МӨНГӨН медаль хүртэж нийлбэр дүнгээр дэлхийн аваргын АЛТАН медалийг хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.