Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 16 цэгт 190 багийн 874 эмч, ажилтан ажиллаж, 6,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Түр цэгүүдийн тухайд, томоохон зах, худалдааны төвд ажиллана.

Иймд иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

I тунд 50,

II тунд 127,

нэмэлт сэргээх тунд 2,498 буюу нийт 2,675 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.3 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,983 жирэмсэн эх, 12-15 насны 68,208, 16-17 насны 26,871 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Цэгүүдийн байршил /дүүрэг тус бүрээр/: