Цаг үеийн мэдээ

НЦУГ: Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлж 16737 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотоос орох, гарах замын постуудад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны хооронд 16737 тээврийн хэрэгсэл, 35589 зорчигчийг шалган, нийслэлийн бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэх зөрчил илрээгүй байна.  

Мөн хугацаанд айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулах, төхөөрөмжийн зай дууссан өрхийн зайг солиулах, янданг хөөлүүлэх зэргээр иргэд, олон нийтийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж ажиллажээ.

Галлагааны үед баримтлах аюулгүйн дүрмийг баримтлахгүй, угаар мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын бус хэрэглэсэн тохиолдолд угаарын хийд хордох улмаар эрдэнэт хүний амь нас эрсдэж болзошгүйг анхаарч, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.