Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1375 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1089 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт хүн гэмтэж бэртсэн 8 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд, 1 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.

 Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  15 хүн гэмтсэн байна.

Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна.

Орон нутагт:

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна.

Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  5 хүн  гэмтэж бэртсэн байна 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэний 1 хүүхэд байна

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 359 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 248, орон нутагт 111  зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох зөвлөж байна.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ аль болох явган хүний гарцаар гарах, Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан явган зорчигч гарцаар гарахдаа тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогсож зам тавьж өгсөний дараа  явган хүний гарцаар гарах. Мөн шөнө оройн цагт тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

“Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.