Цаг үеийн мэдээ

Тус цагдаагийн газраас #мал_хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор "#МАЛ_МАХ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний үр дүнд тус аймгийн Яруу, Алдархаан, сумдын нутгийг дамжин 2021 оны 10 дугаар сарын 06- аас 12 дугаар сарын 10-ны хооронд тус аймгийн харьяат иргэн Н, Ц, Б, Ц, С, З, Л нар 2 удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод малыг бүлэглэн хулгайлсан болохыг илрүүлэн шалгаж байна. Малчид та бүхэн мал сүргээ байнгын хариулгатай байлгаж Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе.