Цаг үеийн мэдээ

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:  "Хувь хүний нууцын тухай хуулиар хүний эрүүл  мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцтай холбоотой мэдээллийг нууцад хамруулсныг хуулийн төсөлд өргөжүүлж хувь хүнийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ангилан зааж өгсөн. Энэ дотор биометрик мэдээллийг хувь хүний нууцад хамааруулахаар зааж өгсөн байгаа. Мөн генетик мэдээлэл цахим гарын үсэг, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, ял эдэлж байсан эсэх талаар мэдээлэл зэрэг хүнийг тодорхойлох болмжтой мэдээллүүдийг хувь хүний нууцад хамааруулж энэ хуулиар хамгаалсан. Энэ хууль хэрэгжиж эхлэхээр супермаркетууд, худалдааны байгууллагуудад хадгалагдаж байгаа биометрик мэдээллүүдийг  хураан авах ажлуудыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл цаашид дурын үйлчилгээний байгууллагад тухайн хүний биометрик мэдээллийг хадгалахыг энэ хуулиараа хориглож өгсөн" гэлээ.