Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн О 12 сарын 08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:35 цагт тус сумын Хучхан багийн  “Эмгэн толгой” гэдэг газраас зүүн урд зүгт 10,8 км-т  /хонхор газарт дээшээ харсан байдалтай байсан/ цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар