Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Хилийн ... дүгээр гудамжинд амины сууцны цонхонд хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 12 сарын 24-ны өдрийн 09:27 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:34 цагт очиход тус тоотын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн цонхонд иргэн М /51 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байсан цогцсыг гарган сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар