Цаг үеийн мэдээ

Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга барьсан.

Тэгвэл энэ оны 12-р сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн ба өнөөдрөөс  нүүж эхэлжээ.