Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан, жүжигчин Г.Отгонцэцэг, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Д.Хосбаяр, жүжигчин Б.Бат-Өлзий нар Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр ажиллахаар болжээ.
Энэ тухай Улсын Драмын Эрдмийн театр албан ёсны хуудастаа : "Олон сайхан дүрүүдийг бүтээж, өргөн олон үзэгчидтэйгээ уулзах өдөр ойрхон байгаа" хэмээн хуваалцжээ.