Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гуайн 90 насны ой энэ онд тохиож байна.

Тэрбээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлжээ.

Их зохиолчийн 90 насны ойд зориулж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан нийт хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, дурсгал гардуулав.