Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 1  дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо. Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлнэ.