Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргээс Сар шинийн баярын өдрүүд ирж байгаатай холбогдуулан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд 2 хоногийн турш 30-35 мянган эзэнгүй нохой, муур устгалд оруулах төлөвлөгөө гарган ажиллалаа. Мөн 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн бүх алба хэлтэс, харьяа чиг үүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамтарч "Их цэвэрлэгээ" хийхээр боллоо.

Иймд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэн та өөрийн ажиллаж, амьдарч буй газрын ойр орчмын 50м талбайг цэвэрлэж "Их цэвэрлэгээ"-нд нэгдэхийг хүсье. 

Мөн хог ихтэй үүсмэл цэгүүдийн байршлыг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартаа мэдэгдээрэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.