Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.01.22-ны 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun  маркийн автомашины жолооч нь явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд эхний нөхцөл байдлаар явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргөгдөж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоож байгаа бөгөөд мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна. 

Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой  хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.